Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 488 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 360 нь Улаанбаатар хотод, 100 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн 28 тохиолдол байна. Энэ хугацаанд халдварын улмаас нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2179 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3457 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн- 627
Хүндэвтэр- 1340
Хүнд- 186
Маш хүнд 26 хүн байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30707
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.