ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 138 тохиолдол бүртгэгдлээ

2022-01-3 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 138 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 97 нь Улаанбаатар хотод, 30 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн 11 тохиолдол байна.

Сүүлийн хоногт коронавируст халдвараар хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2049 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3427 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн- 707
Хүндэвтэр- 1157
Хүнд- 161
Маш хүнд 24 хүн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.