Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 188 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 90 нь Улаанбаатар хотод, 95 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1980 хүн эндээд байна.
Одоогоор улсын хэмжээнд коронавирусийн халдвартай 2057 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3798 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн- 715
Хүндэвтэр- 1052
Хүнд- 250
Маш хүнд 40 хүн байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.