Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 191 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 97 нь Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт батлагдлаа.
Мөн гаднаас зөөвөрлөгдсөн долоон тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1978 хүн эндээд байна.
Одоогоор улсын хэмжээнд коронавирусийн халдвартай 2076 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3919 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн- 758
Хүндэвтэр- 1017
Хүнд- 267
Маш хүнд 34 хүн байна.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87670
31522
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.