Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийнбайдлаар 335 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 6 нь гадны улс орнуудаас зөөвөрлөгдсөн бол үлдсэн нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварын тоон үзүүлэлтийг задалж танилцуулбал, Улаанбаатар хотод 191, орон нутагт 138 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80-аас дээш насны 1 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.966 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2.792 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4.673 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-1.008
Хүндэвтэр-1.443
Хүнд-289
Маш хүнд-52 хүн байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30712
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.