Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 191 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 121 нь Улаанбаатар хотод, 68 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн 2 тохиолдол байна.
Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1965 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2925 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5122 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн- 1079
Хүндэвтэр- 1508
Хүнд- 287
Маш хүнд 51 хүн байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30712
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.