ЭМЯ: Сүүлийн хоногт халдварын 94 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барлаа

2021-12-13 Мэдээ мэдээлэл

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 94 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 2 нь зөөвөрлөгдсөн бол үлдсэн нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварын задалж танилцуулбал, улаанбаатар хотод 75, орон нутагт 17, тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны 3 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.963 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3.168 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5.543 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-1.202
Хүндэвтэр-1.560
Хүнд-332
Маш хүнд-74 хүн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.