ЭМЯ: Сүүлийн хоногт зөөвөрлөгдсөн нэг, дотоодод 337 тохиолдол батлагдаж, гурван иргэн нас баржээ

2021-12-9 Мэдээ мэдээлэл

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 338 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 385,814 болж нэмэгдлээ. Мөн шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 337 нь дотоодын халдвар байна. Тодруулбал, 213 нь Улаанбаатар хотод,
124 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Түүнчлэн эл хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 хүртэлх насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,953 хүн эндээд байгаа юм.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,898 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,301 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл хөнгөн-1,547, хүндэвтэр-1,839, хүнд-434, маш хүнд-78 хүн байна.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.