Төвийн зургаан дүүрэгт спутник В хийхгүй

2021-11-27 Мэдээ мэдээлэл

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 104, түр 16 цэгт 120 багийн 419 эмч, ажилтан ажиллаж, 5,888 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Томоохон зах, худалдааны төвд 16 түр цэг ажиллаж байгаа аж. Гэвч төвийн зургаан дүүрэгт спутник В вакцин дууссан байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 69.5 хувь буюу 2,259,619 иргэн вакцины I тунг хийлгэсэн байна. Мөн 2,149,379 иргэн вакцины II тунг хийлгэсэн нь хүн амын 66.1 хувийг эзэлж байгаа юм.

Харин дархлаа сэргээх нэмэлт тунг 621,950 хүн буюу нийт хүн амын 19 хувь нь хийлгээд байгаа тоо гарчээ.

Нэмэлт тунг хийлгэх иргэд 18-аас дээш насны, бүрэн тунд хамрагдсанаас хойш гурван сарын хугацаа өнгөрсөн байх, бүрэн тунтай ч өвчлөөд эдгэрсэн бол 21 хоногийн дараа хийлгэх боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллах бөгөөд дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.