ЭМЯ: Сүүлийн хоногт халдварын 491 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ

2021-11-15 Мэдээ мэдээлэл


Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 491 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 352 нь Улаанбаатар хотод, 139 нь орон нутагт батлагдсан байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1815 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10083 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23145 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл хөнгөн- 4231, хүндэвтэр- 4446, хүнд- 1180, маш хүнд- 226 хүн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.