Нийт хүн амын 15 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдаад байна

2021-11-14 Мэдээ мэдээлэл

Халдварын тархалт буурч байгаа нь гуравдугаар тунтай холбоотой гэж Эрүүл мэндийн яамнаас онцоллоо. Өнөөдрийн байдлаар 484 980 хүн буюу нийт хүн амын 15 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдсанаас нийслэлийн хувьд нэмэлт тунгийн хамрагдалт 23.6 хувьд хүрээд байгаа юм.

Иргэд нэмэлт тунд хамрагдсанаар шинээр илэрсэн тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногоос 26, шинжилгээнд эзлэх эерэг хариу 18, нас баралт 20 хувиар буурсан байна. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 38 хувиар буурчээ. Тухайлбал, маш хүнд хүний тоо 37, хүнд хүний тоо 40, хүндэвтэр хүний тоо 30, хөнгөн хүний тоо 45 хувиар буурсан байна. Цаашид халдвар авах хүний тоо хоёр дахин буурах үзүүлэлт гарчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.