Том эмнэлгүүд даваа гаригаас эхлэн COVID-тэй өвчтөн хүлээн авахгүй

2021-11-12 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.

 

Тэрбээр “Коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэгчдийн тоо хоёр долоо хоногийн хугацаанд 38 хувиар буурсан байна. Үүнийг дагаад маш хүнд хүний тоо 37 хувиар, хүнд хүний тоо 40 хувиар, хүндэвтэр хүний тоо 30 хувиар, хөнгөн хүний тоо 45 хувиар тус тус буурлаа. Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 27-ноос ор зохицуулалтын баг ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш халдварын улмаас гэртээ нас барсан тохиолдол гараагүй. Мөн өдөрт 700 орчим хүн эмнэлэгт шаардлагатай гэсэн ангилалд байсан бол сүүлийн долоо хоногт 120-130 болж буурлаа. Энэ бол вакцинжуулалтын үр нөлөө гэж харж байна. Халдварын тохиолдлын тоо буурч байгаа учраас энэ сарын 15-наас хойш томоохон эмнэлгүүдийн коронавирусын тусламж үйлчилгээг буулгаж, үндсэн тусламж үйлчилгээ рүү илүү ажиллуулах төлөвлөлтийг хийсэн” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.