Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 1021 тохиолдол батлагджээ. Эдгээр тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 672, орон нутагт 349 тохиолдол бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 10 хүн нас барсан мэдээлэлтэй байна. Ийнхүү өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1777 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11310 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 28589 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн–4849
Хүндэвтэр–4910
Хүнд–1298
Маш хүнд-253 хүн байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30707
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.