Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн 24 цагт халдварын 950 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 644 нь Улаанбаатарт, 303 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 11 723 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 248 иргэний биеийн байдал нэн хүнд байна.
Мөн сүүлийн хоногт архаг хууч өвчтэй 0-20 насны нэг, 41-80 насны 11 хүн Covid-19-ийн шалтгаант хүндрэлээр нас баржээ. Ийнхүү нийт 11723 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 248 хүний бие нэн хүнд байдалтай байгаа аж. Түүнчлэн 2106 хүүхэд, 532 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87663
31511
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.