Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 450 тохиолдол илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 368,600 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 366 нь Улаанбаатар хотод, 84 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас баржээ. Ийнхүү өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийт 1,744 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12,741 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 34,015 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн – 5,521
Хүндэвтэр – 5,487
Хүнд – 1,460
Маш хүнд -273 хүн байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87449
30787
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.