Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 1434 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1043 нь Улаанбаатар хотод, 390 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нэг тохиолдол зөөвөрлөгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийтдээ 1694 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 15,299 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 43, 439 хүн өрхийн эмчийн хяналтанд гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-7014
Хүндэвтэр-6175
Хүнд-1815
Маш хүнд-295 хүн байна.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87670
31522
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.