ЭМЯ: Хоногт 1021 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас баржээ

2021-11-2 Мэдээ мэдээлэл

Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 15563 байгаа бол гэрийн хяналтад 44375 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 7198 нь хөнгөн, 6219 нь хүндэвтэр, 1845 нь хүнд, 301 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 3532 хүүхэд, 904 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.

Дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.8 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Мөн дархлаа сэргээх гуравдугаар тунд 418 мянга гаруй хүн хамрагджээ.

 

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.