ЭМЯ: Сүүлийн хоногт 921 тохиолдол илэрч, 11 хүн нас баржээ

2021-11-1 Мэдээ мэдээлэл

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 921 хүнээс Covid-19 илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 667 нь Улаанбаатарт, 254 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Сүхбаатар аймагт халдварын хамгийн олон буюу 39 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд цар тахлын улмаас 41-ээс дээш насны 11 хүн нас баржээ. Монголд Covid-19 бүртгэгдсэнээс хойш цар тахлын шалтгаант өвчлөлөөр 1672 хүн нас бараад байна.

Улсын хэмжээнд Covid-19-ийн улмаас 16451 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 28469 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.