Арваннэгдүгээр сараас өмнө үйлдвэрлэсэн Pfizer вакциныг саван дээрх хадгалалтын хугацаанаас гурван сараар урт хугацаанд хэрэглэж болно гэж үзжээ.
Мөн арваннэгдүгээр сараас хойш үйлдвэрлэгдэх вакцинуудыг есөн сар хадгалах хугацаатайгаар улс орнуудад нийлүүлэхээр болсон талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд мэдээллээ.
Тэрбээр дээрх мэдэгдлийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас хүлээн зөвшөөрсөн гэлээ.
Pfizer компаниас вакцин үйлдвэрлэгдсэнээс хойш есөн сарын хугацаанд чанар, аюулгүйн тогтвортой байдлаа бүрэн хадгалж чадаж байна гэж үзсэн байна.
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.