1636 тохиолдол шинээр бүртгэгдэж, 12 хүн нас баржээ

2021-10-29 Мэдээ мэдээлэл

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,636 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд мэдээллээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 356,765 болж нэмэгдсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоод халдвар бөгөөд 965 нь Улаанбаатар хотод, 671 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,638 хүн насан өөд болоод байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 17,349 иргэний  53,095 нь хөнгөн хэлбэрийн оноштой  Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 8,058 нь хөнгөн, 6813 нь хүндэвтэр, 2114 нь хүнд, 364 хүний биеийн байдал маш хүнд байна.

Мөн халдвар авч өвчилсөн ч PCR шинжилгээ өгөөгүй, халдварын  батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн гишүүд нийт хичнээн хүн  коронавирусээр өвчилсөн зэрэг тоон мэдээлэл дээрх тоонд нэгтгэгдээгүй аж.     

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.