Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1669 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлууд нь дотоодын халдвар бөгөөд 917 нь Улаанбаатар хотод, 752 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 12 хүн нас баржээ. Ингэснээр уг өвчний хүндрэлээр нас барсан хүний тоо 1616 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,688 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52,698 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
-Хөнгөн- 8334
-Хүндэвтэр- 6889
-Хүнд- 2116
-Маш хүнд- 357 хүн байна.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87670
31522
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.