Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1303-аас нь Covid-19 илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 720 нь Улаанбаатар хотод, 583 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн энэ хугацаанд 6710 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол 0-80 насны 18 хүний архаг хууч өвчин Covid-19-тэй хавсарсны улмаас нас баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийтдээ 1501 хүн нас бараад байна. Улсын хэмжээнд 18464 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 51302 нь гэрийн хяналтад байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн – 9056
Хүндэвтэр – 6581
Хүнд – 2174
Маш хүнд – 383 хүн байна.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87674
31526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.