Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины
-I тунд 96,
-II тунд 205,
-нэмэлт сэргээх тунд 2,223 буюу нийт 2,524 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.4 хувь байна.
Мөн 2,930 жирэмсэн эх, 12-15 насны 67,213, 16-17 насны 26,385 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хэмээн Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.