Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1348 тохиолдол бүртэгджээ. Эдгээр тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 835 нь нийслэлд, 513 нь орон нутагт батлагджээ. Энэ хугацаанд бүх аймагт халдвар илэрсэн бөгөөд хамгийн олон тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдсэн байна. Харин өвчний хүндрэлээр 21-80 насны 14 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 1377 боллоо.
55 387 иргэн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа бол 19 957 иргэн эмнэлэгт эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй 338 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин сүүлийн хоногт 6477 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.