Ковид19-өөр өвдөөд эдгэсэн 16 мянган хүн дахиж халдвар авчээ

2021-10-8 Мэдээ мэдээлэл


ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр гурав дахь тунд хамрагдсан иргэдийн 0.5 хувь нь халдвараар өвдөж байгаа гэлээ. Мөн альфа хувилбарааар өвдсөн хүмүүс ч дельтагаар өвдөх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан дараах тайлбарыг хийв. 

Тэрбээр “Шинэ тохиолдлын тоо, эерэг эзлэх хувь, нас баралтын тоо гээд хэд хэдэн үзүүлэлтээр тархалтын түвшинг үнэлж байна. Ингээд харахад тархалтын тоо цаашид буурах хандлага ажиглагдаж байгаа. Вакцины хоёр тунд хамрагдсан 2.1 сая хүний 5 хувь нь буюу 100 мянга гаруй хүн халдвар авсан. Харин гурван тунд хамрагдсан иргэдийн 1 хувь нь халдвар авч байна. Энэ 1 хувь дотроо 0.5 хувь нь вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дотор өвчилсөн. Энэ хүмүүс вакцины хамгаалах нөлөөнд орж амжаагүй гэсэн үг. Тэгэхээр гуравдугаар тунд хамрагдсан хүмүүсийн 99.5 хувь хамгаалагдаж байна.

Түүнчлэн дельта хувилбар шинэ. Одоо оргил үедээ явж байгаа халдварын давлагааны 90-ээс дээш хувийг дельтагийн халдвар эзэлж байгаа. Альфагаар өвдсөн хүмүүс дельтагаар өвдөх боломжтой. Дахин халдвар авсан 16 мянган хүн бий” гэдгийг хэллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.