Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2410 тохиолдол бүртэгджээ. Эдгээр тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1368 нь нийслэлд, 1042 нь орон нутагт батлагджээ. Энэ хугацаанд бүх аймагт халдвар илэрсэн бөгөөд хамгийн олон тохиолдол Төв аймагт бүртгэгдсэн байна. Харин өвчний хүндрэлээр 21-80 насны 13 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 1318 боллоо.
58 394 иргэн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа бол 20 482 иргэн эмнэлэгт эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй 351 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин сүүлийн хоногт 6518 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.