Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2237 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Шинээр илэрсэн тохиолдлын 1107 нь Улаанбаатар хотод, 1130 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн олон буюу 220 тохиолдол батлагдсан байна. Сүүлийн гурав хоногт Төв аймагт халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдээд буй юм.
Мөн хугацаанд 6500 иргэн эдгэрсэн бол 21-80 насны 15 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар “КОВИД-19”-ийн шалтгаант өвчлөлөөр 1318 хүн нас бараад байна.
Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22 110 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 57 064 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.