Эрүүл мэндийн яамны мэдээллээ сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн нийт 2225 шинэ тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас баржээ. Тодруулбал, хотод 1015, орон нутагт халдварын тохиолдлын тоо 1210 болжээ. Харин 2269 хүн эдгэсэн байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 22214 хүнээс хөнгөн 13282, хүндэвтэр 6417, хүнд 2133, нэн хүнд 382 иргэн байгаа аж.
Өдрийн нас баралтыг хүйсээр авч үзвэл таван эмэгтэй, 10 эрэгтэй байжээ. Насны хувьд 0-20 насны нэг, 21-40 насны нэг, 41-60 насны ес, 61-80 насны хоёр, 80-аас дээш насны хоёр хүн нас барсан байна. Нас баралтын шалтгааны тухайд, архаг хууч өвчтэй бөгөөд Covid-19 хавсарсан 15, цар тахлын шалтгаант тохиолдол бүртгэгдээгүй байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.