Коронавирусийн шинэ мутаци нь анхны омогтой харьцуулахад агаар дуслын замаар амархан дамждаг болохыг АНУ -ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаа нотолжээ. Нью-Йорк Таймс сонинд бичсэнээр тус хүрээлэнгийн судлаачид шишүүхэйг туршилтад ашиглаж, SARS-CoV-2 вирусийн эхэн үеийн альфа хувилбар болон дельта омгоор халдварлуулж үзэхэд вирус нь агаар, дуслын замаар илүү хурдан халдварлаж байгааг тогтоожээ. Ингэхдээ маш түргэн хугацаанд хувьсан өөрчлөгдөж, дасан зохицож буй тул амны хаалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатайг эрдэмтэд онцолсон байна.
Анх Энэтхэг улсад илэрсэн дельта хувилбар одоо дэлхий дахинд давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе маш богино хугацаанд үргэлжилдэг гэдгээрээ бусад хувилбараас ялгаатай. Үүнээс гадна дельта хувилбараар халдварласан өвчтөнд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гэмтэх шинж тэмдэг илэрдэг ажээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.