Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2515 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 362 тохиолдлоор их үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1067 нь Улаанбаатар хотод, 1448 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 6616 иргэн эдгэрсэн бол 41-80 насны 16 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар “КОВИД-19”-ийн шалтгаант өвчлөлөөр 1185 хүн эндээд байна.
Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20 325 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 64 019 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30720
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.