Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нийт 2,153 тохиолдол батлагджээ. Шинээр батлагдсан халдварын 1,204 нь нийслэл хотод 949 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор халдвар авсны улмаас 20,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал хөнгөн 11,379, хүндэвтэр 6,810, хүнд 2,207, нэн хүнд 394 иргэн байна. Харин гэрийн хяналтад 62,415 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 7,262 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээлэв.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.