“Эмнэлгийн ажилчид ажлаасаа гарсан нь зөвхөн Ковид19-өөс шалтгаалаагүй”

2021-09-28 Мэдээ мэдээлэл

УОК-оос гаргасан шийдвэрийн талаар тус комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын ажилчдын ажлаасаа гарсан шалтгааны талаар тайлбар өглөө. Тэрбээр “Шинэ ажилчид ажлаас халшрах нь зөвхөн цар тахлын үед бус энгийн үед ч болдог. Мөн ар гэрийн шалтгаант асуудал ч бий. Ачаалал ихсэж байгаатай холбоотой ажлаас гарсан тохиолдол цөөнгүй байгаа ч зөвхөн Ковид19 халдвараас болоогүй. Жилд нийт ажилчдын тав орчим хувь нь шилжиж байдаг” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.