Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх гэрийн эмчилгээний 160,0 мянган төгрөгийн багцыг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд хамтран баталсан хэдий ч иргэдэд хүртээмжтэй, ойлгомжтой болгох зорилгоор Дорнод аймгийн Онцгой комиссын 2021 оны 116 тоот тогтоол гаргаж, тус багцын задаргааг дээрх зорилгод нийцүүлэн батлахыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад даалгажээ.
Тус чиглэлийн дагуу аймгийн ЭМГ-ын даргын 2021 оны А/27 тоот тушаалаар тус багцын задаргааг баталсан бөгөөд иргэд энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, эмийн олголт, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар байдалд хяналт тавьж ажиллах боломжтой юм.
Тэгвэл 160 мянган төгрөгийн багцад ямар зардлууд шингэсэн болохыг танилцуулж байна.
76,000 эмийн багцад:
Вирусын эсрэг эм /арбидол, виферон, анеферон, гропринсон гэх мэт/
Дархлаа дэмжих бүлгийн эм /Витамин С, Д/
Халуун бууруулах буюу зовиур багасгах өвдөлт намдаах бүлгийн эм
/Парацетамол, ибупорфен, минигрипп, миксафлу гэх мэт/
Халдвар харшлын гаралтай эм /Кетотопин, хүүхдэд-цетризен/
Уламжлалт эм /Мана 4, норов 7/
Бусад зардал:
Оношилгоо /Түргэвчилсэн оношлуур/ 15,000
Үзлэг оношилгоо хийх /10.000/
Хамгаалах хувцас хэрэгсэл бусад халдваргүйтгэлийн бодис 22,000
Унаа шатахуун, холбооны зардал 5,000
Цалин хөлс 32,000 зэрэг зардалууд багтаж байна.
Мөн Ковид-19 цар тахлын халдварт өртөн гэрээр эмчлүүлж буй иргэдэд буюу эхний ээлжинд 5000 хүн тун антибиотекийг худалдан авахад шаардлагатай зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нэмэлтээр 100.0 сая төгрөгийг шийдвэрлэжээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.