Салбар яамны мэдээлж буйгаар сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдвараар 1991 хүн халдварлажээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 296,766 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,988 нь дотоодын халдвар байна.
Дотоодод бүртгэгдсэн тохиолдлыг задалж танилцуулбал,
1,043 нь нийслэл хотод,
945 нь орон нутагт илэрчээ.
Мөн хугацаанд 6,848 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны 19 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор хамгийн олон хүн эндсэн тохиолдол болж байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,152 хүн энджээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,501 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 65,419 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн – 11,924
Хүндэвтэр- 7,026
Хүнд – 2,167
Маш хүнд – 384 хүн байна
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.