Монгол, Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяалалд шилжүүллээ

2021-09-24 Мэдээ мэдээлэл

Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол, Японы эмнэлгийг байгуулж байсан юм. Өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан Боловсролын багц хуульд их сургуулийн эмнэлэг гэсэн ангиллыг тусгасан.

Ингэснээр их сургуулийн эмнэлгийн тогтолцоог Монгол Улсад хөгжүүлэх эхлэл болж, анагаахын сургуулийн эмнэлзүйн судалгаа, сургалтад мэдэгдэхүйц дэвшил гарч, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, эх орондоо эмчилж чадахгүй байгаа өвчний тоог бууруулна гэж тооцож байна. Мөн үүнээс гадна:

Монгол, Японы эмнэлэг АШУҮИС-ийн харьяанд байснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ судалгааг цогцоор нь хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Монголчууд эх орондоо Япон стандарт, менежмент, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжтой.

Төгсөлтийн дараах резиденсийн сургалтын чанарт дэвшил гарна.

Сургууль эмнэлэг хоёр үйл ажиллагаа болон хүний нөөцөө нэгтгэснээр санхүүгийн хэмнэлт гарч, эмч, эмнэлгийн ажилтны цалинг сургуулийн түвшинд хүргэх боломжтой.

АШУҮИС-ийн Монгол, Япон эмнэлэгт дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 4.5 сая долларын эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлж байна. Мөн тус эмнэлэгт Австралийн Засгийн газрын 7.5 сая еврогийн төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.