Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 26774 иргэн байна

2021-09-24 Мэдээ мэдээлэл
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 420 байранд 26774 иргэн байна. Үүнээс 1271 нь жирэмсэн, 3259 нь хүүхэд байна. Нийслэлд 14 тусгаарлах байранд 274, эмнэлгийн 44 байршилд 6666 иргэн байна.

Түүнчлэн сүүлийн 24 цагт эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3117 иргэн нэмэгдэж, 2633 иргэн гэрийн ажиглалтад шилжжээ. Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3609 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.