Нийслэлийнхний 15 хувь нь вакцины нэмэлт тунг тариулаад байна

2021-09-24 Мэдээ мэдээлэл

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 100, II тунд 367, нэмэлт сэргээх тунд 1518 хүн, нийт 1985 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 74.5 хувь нь I тун, 70.5 хувь нь II тун, нэмэлт тунгаар 15 хувь нь тариулсан байна.

Зорилтот бүлгийн буюу 2889 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.207 (74.5 хувь), 16-17 насны 26099 (77.0 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагджээ.

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.