Коронавируст халдвар (Ковид-19)-ын халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байгаа.
Харин ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-өөс ирүүлсэн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаарх гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийсний үндсэн дээр санхүүжилтийг цаг тухай бүрт нь олгож байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны зургадугаар сарын 21-ний өдрийн А/387/99 дугаартай тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160 мянган төгрөгийн эмчилгээний багцад:
-Эмч хоёр удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо /рапид тест/ хийх
-Хоёр удаагийн хамгаалах хэрэгсэл
-Өдөрт хоёр удаа утсаар тандалт хийх, асуумж авах
-Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц
-ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30712
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.