ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Монгол Улсад Ковид19-ийн хоёр давлагаа бүртгэгдсэн

2021-09-3 Мэдээ мэдээлэл


Ковид-19 өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Сүүлийн долоо хоногт өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж 3000 даваад байна. Нийт батлагдсан тохиолдлын 73 хувь нь орон нутагт, 27 хувь нь нийслэлд бүртгэгдэж байна. Тухайлбал, Булган, Ховд, Архангай, Баянхонгор, Увс, Дорнод, Өвөрхангай, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хүн амын дунд дэлгүүр худалдааны төв, эмийн сан хооронд хөл хөдөлгөөн хамгийн их буюу 154 хувьтай байна. Монгол Улсад цар тахлын хоёр давалгаа бүртгэгдсэн. Халдварын нөхцөл байдлын талаарх  наймдугаар сарын 28-ны урьдчилсан таамаглалаар нийслэлд ирэх 14 хоногт өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол 900 давах тооцоо гарчээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа дараах мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр “Монгол Улсад Ковид19-ийн хоёр давлагаа бүртгэгдсэн. Эхнийх нь 3,4 дүгээр сард дэгдсэн бол хоёр дахь нь зургадугаар сард бүртгэгдсэн. Одоо дараагийн давлагаа эхэлж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт шинжилгээнд хийж байгаа эерэг эзлэх хувь 10-аас доош хувьтай байсан бол сүүлийн өдрүүдэд 20 орчим хувьд хүрсэн. Мөн орон нутагт шинжилгээнд эзлэх хувь огцом нэмэгдсэн. Нийт бүртгэгдэж буй тохиолдлын 73 хувь нь орон нутагт үлдсэн хувь нь нийслэлд бүртгэгдэж байна. Наймдугаар сарын сүүлээр хүн амын хөдөлгөөн огцом нэмэгдсэн.

Улаанбаатар хотод бүртгэгдэх өвчлөлийн таамгийн долоо, долоо хоногоор хийдэг. Сүүлийн гаргасан таамгаар дараагийн 14 хоногт өдөрт бүртгэгдэх халдварын тоо 900-аас дээш гарна гэсэн таамагтай байна. Дүүрэг сум аймгууд дахь эерэг сорьцуудад дельта вирусийг илрүүлэх шинжилгээ хийж байна. Сүүлийн долоо хоногт дельта вирус илрүүлэх шинжилгээ 35 хувь хүрсэн.

Нийт өвчлөлийн 19.6 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Эдний 70 гаруй хувь нь нийслэлд бүртгэгдсэн. Хүүхдийн халдвар цаашдаа нэмэгдэх хандлагатай байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн хэлбэр өөрчлөгдөөгүй. Нас баралтын түвшин буурсан” гэлээ.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.