ЭМЯ: 2467 хүнээс коронавирусийн халдвар илэрч, зургаан хүн нас баржээ

2021-08-26 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-наас сүүлийн 24 цагийн коронавирусийн талаарх мэдээллийг танилцуулж байна. Манай улсад шинээр 2,467 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 201,746 болж нэмэгдэв.

Дотоодод бүртгэгдсэн халдварын 773 нь нийслэлд бол 1,691 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 1,465 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Ийнхүү өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 919 хүн энджээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12,106 гаруй иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12,036 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 7,123
Хүндэвтэр- 3,813
Хүнд – 991
Маш хүнд – 179 хүн байна.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.