ЭМЯ: 2433 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ

2021-08-25 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт 2433 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 1479 хүн эдгэрчээ. Мөн зургаан иргэн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын 850 нь Улаанбаатарт, 1552 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар халдвартай 11 592 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 6772 нь хөнгөн, 3686 нь хүндэвтэр, 947 нь хүнд, 187 нь нэн хүнд байна. Харин сүүлийн 24 цагт 1479 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдол:

Архангай-94
Баян-Өлгий 154
Баянхонгор 80
Булган 81
Говь-Алтай 101
Говьсүмбэр 34
Дархан 86
Дундговь 35
Дорноговь 25
Дорнод 140
Завхан 60
Орхон 36
Өвөрхангай 64
Өмнөговь 10
Сүхбаатар 22
Сэлэнгэ 22
Төв 41
Увс 66
Ховд 295
Хөвсгөл 74
Хэнтий 32

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.