ЭМЯ: 1566 хүнээс халдвар илэрч, 1674 хүн эдгэрчээ

2021-08-23 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт 1566 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 1674 хүн эдгэрчээ. Мөн дөрвөн иргэн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 342 нь Улаанбаатарт, 1224 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Дашрамд мэдээлэхэд, сүүлийн 24 цагт 41-60 насны 1 иргэн, 61-80 насны 1 иргэн, 80-аас дээш насны 2 иргэн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 902 болов.

Нас баралтын шалтгаан /7 хоног/

68.9% нь Зүрх судасны өвчин

22.4%- Чихрийн шижин

13%-  Бөөрний эмгэг

11%- Элэгний эмгэг

9.3% – Мэдрэлийн эмгэг

7.9 %- Хавдар

4.6 %  Хэт таргалалтын шалтгаантай байна.

Архаг хууч өвчин ковидын халдвар хавсарсан тохиолдол 79.5 %

Ковидын шалтгаанаар нас барсан 22.6 % -ийг эзлэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.