1841 хүнээс халдвар илэрч, 1591 хүн эдгэрчээ

2021-08-20 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт 1841 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 1591 хүн эдгэрчээ. Мөн нэг иргэн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 535 нь Улаанбаатарт, 1305 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.