ЭМЯ: Улаанбаатарт 452, орон нутагт 1,130 хүн коронавирусийн халдвараар өвчилж, таван хүн нас барлаа

2021-08-18 Мэдээ мэдээлэл

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнүүдээс 1,582 хүний сорьцод халдвар илэрсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 186,537 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 452 нь нийслэл хотод, 1,130 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 1,879 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас орон нутагт 41-80 гаруй насны таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Ийнхүү өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 889 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,393 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,272 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 5,294
Хүндэвтэр- 3,055
Хүнд – 848
Маш хүнд – 196 хүн байна.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.