Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.08.16) мэдээллийг танилцуулав. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт “КОВИД-19” халдварын 1061 тохиолдол бүртгэгдэж, 1674 иргэн эдгэрлээ.
Тодруулбал, Улаанбаатар хотод 282, хөдөө орон нутагт 779 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 41-ээс дээш насны дөрвөн иргэн нас барсан талаар ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Нас барсан иргэдийн хувьд 41-80 насны байсан бөгөөд гурав нь архаг суурь өвчтэй хүмүүс байжээ.
Сүүлийн 24 цагийн байдлаар 9102 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1503 нь хүүхэд, 258 нь жирэмсэн эх эмчлүүлж байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30710
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.