Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын нийт 1063 тохиолдол шинээр батлагдсаны 780 нь орон нутагт, 283 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгджээ. Халдварын улмаас 41-60 насны нэг, 60-80 насны нэг, 80-аас дээш насны нэг хүн нас барлаа. Сүүлийн хоногт 1957 хүн эдгэрсэн байна.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 166210 байгаа бол 823 хүн нас баржээ.
Дашрамд дуулгахад, улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 311 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 10.304 иргэн байна. Үүнээс нийслэлд 52 эмнэлэгт 4456, тусгаарлан ажиглах 17 байранд 508 иргэн, орон нутагт 242 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 5337 иргэн байгаа юм. Харин эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 908 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30710
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.