Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэлийг томилжээ

2021-07-7 Мэдээ мэдээлэл

“Энэрэл” эмнэлгийн гадаа энэ сарын 3-нд Ковид19 халдвартай иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан эмгэнэл явдал болсон.

Улмаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга  Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Н.Амартүвшин нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Тэгвэл Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэлийг томилохоор шийдвэрлэжээ. Тэрбээр Хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд Нийслэлийн эрүүл мэндийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байжээ. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.