ЭМЯ: Нийслэлд 1139, орон нутагт 859 тохиолдол бүртгэгдэн долоон хүн нас баржээ

2021-07-7 Мэдээ мэдээлэл

 

Холбогдох албаныхны мэдээлж буйгаар сүүлийн хоногт улсын хэмжээнд 9517 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1998 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 130 452 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1139 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 859 тохиолдол бүртгэгджээ.

Одоогоор дотоодын нийт халдварын тохиолдол 129 611, эмнэлгээс шалтгаалсан 232, зөөвөрлөгдсөн 561, Улаанбаатарынх 98453, орон нутгийнх 31158 болжээ.

Насны бүлгийн хувьд 30-34 насныхан хамгийн өндөр буюу 295 хүн коронавирусээр халдварласан байна. Харамсалтай нь мөн хугацаанд 20-80 насны долоон хүн нас барснаар улсын хэмжээнд “Ковид-19” өвчний улмаас нийт 646 хүн эндээд байна. Харин 2582 хүн эдгэрчээ.

Харин дархлаажуулалтын хувьд, сүүлийн 24 цагт 13704 хүн хамрагджээ. Улсын хэмжээнд нэгдүгээр тунд хоёр сая 88 мянга 550 хүн хамрагдсан бол, хоёрдугаар тунд нэг сая 777 мянга 243 хүн хамрагдаад байгаа юм.

12-15 насны хүүхдүүдийн 44.1 хувь дархлаажуулалтын эхний тунд, 16-17 насны хүүхдүүдийн 60.1 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан бол 0.8 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.