ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр Ковид 19-ийн халдвараар өвчилж буй хүүхдийн тохиолдлын талаар хүргэлээ. Өнөөдрийн /2021.06.29/ байдлаар нийт 25.038 хүүхэд ковид 19-ийн халдвараар өвчилжээ. Эдгээрээс 12.114 нь эмэгтэй хүүхэд бол 12.924 хүүхэд нь эрэгтэй хүүхэд байна.
Насны бүлгээр нь авч үзвэл:
0-4 насны 5690 хүүхэд
5-9 насны 8000 хүүхэд
10-14 насны 7597 хүүхэд
15-17 насны 3571 хүүхэд өвчилжээ. Нийт онош батлагдсан хүүхдүүдийн 83.53 хувь буюу 20.915 хүүхэд нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, 24 хүүхэд зөөвөрлөгдсөн хэмээн бүртгэгджээ. Хөдөө орон нутагт :
Архангай аймагт 289 хүүхэд
Баян-Өлгий аймагт 57 хүүхэд
Баянхонгорт 8 хүүхэд
Булганд 138 хүүхэд
Говь-Алтайд 222 хүүхэд
Говьсүмбэрт 65 хүүхэд
Дархан-Уулд 559 хүүхэд
Дорноговьд 19 хүүхэд
Дорнодод 166 хүүхэд
Дундговь 73 хүүхэд
Завханд 247 хүүхэд
Орхон 611 хүүхэд
Өвөрхангайд 280 хүүхэд
Сүхбаатар 135 хүүхэд
Сэлэнгэ 146 хүүхэд
Төв аймагт 519 хүүхэд
Увсад 88 хүүхэд
Ховдод 149 хүүхэд
Хөвсгөлд 108 хүүхэд
Хэнтийд 220 хүүхэд ковид 19-ийн халдвараар бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн хүүхдийн дийлэнх нь халдварыг эцэг эхээсээ авсан хэмээн бүртгэгджээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87442
30750
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.