1,811 хүний халдвар батлагдаж, 264 хүний бие маш муу байна

2021-06-28 Мэдээ мэдээлэл

24 цагийн байдлаар  10,000 гаруй шинжилгээ хийхэд  1,811 хүнээс халдвар илэрчээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 111,505 боллоо. Шинээр  халдвар авсан хүмүүсийн 983 нь Улаанбаатарт, 823 нь орон нутагт илэрчээ. Харин  эрүүл мэндийн таван ажилтан ажлын байран дээрээ халдвар авсан байна.

Одоогийн байдлаар  14,189 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн – 9,463
Хүндэвтэр – 3,365
Хүнд – 1,097
Маш хүнд – 264 хүн байна.
Гэрийн хяналтад 25,968 хүн байгаа талаар мэдээллээ.

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 38-85 насны 15 хүн амиа алдсан байна.  Нас барсан иргэд эмнэлэгт 3-24 хоног хэвтэн эмчлүүлж байжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.